 |
Салхин парк энэ оны 11-р сард ашиглалтад орно  Монголын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор гэр хорооллын айлуудад эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлхээс гадна Салхины эрчим хүчийг дэмжин ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар болон Монголын Мянганы Сорилтын сангийн “Цэвэр Агаар” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 70 км-ийн зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Салхит ууланд салхин парк байгуулж байгаа юм. Энэхүү салхин парк нь Жи-И компанийн 1,6 мВтын салхин турбиныг ашиглана. Жилдээ нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 200 мянган тонноор бууруулж, хоёр сая тонн ус, 160 мянган тонн нүүрс хэмнэх юм. Салхин паркийн үйлдвэрлэх энэхүү цэвэр эрчим хүч нь Монголын төвийн сүлжээнд холбогдсоноор бид эрчим хүчээ үлэмж хэмжээгээр хэмнэх боломж бүрдэх юм. Монголын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд нэгэн шинэ хуудас нээж байгаа энэхүү 50мВт-ын салхин парк энэ оны 12-р сард ашиглалтад орно. Өнөөдөр Ньюком групп Европын сэргээн босголт, хөгжлийн банк , Нидерландын хөгжлийн банктай “Салхит” салхин паркийн төслийн санхүүгийн гэрээг үзэглэлээ. Энэ үеэр Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлэхдээ “ЕСБХБ болон НХБ нь тус төслийг хөгжүүлэхэд Ньюкомтой хамтран тууштай зүтгэж ирсэн. Салхит салхин парк нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн гарааг эхлүүлж, цаашилбал Азидаа сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч болох хүсэл тэмүүлэл болно” гэсэн юм.
| 26 March, 2012 | | |  | 9 |  | 1 |
Цэвэр Агаар төсөл 2011-2012 оны халаалтын улирлын борлуулалтыг хаав  Монголын мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төсөл сар бүрийн сүүлийн өдрийг Цэвэр агаар бэлэглэх өдөр болгон зарласнаас хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Хоёрдугаар сарын сүүлийн энэ өдөр хаврын тэргүүн сарын хамгийн эхний Цэвэр агаар бэлэглэх өдөр тохиож байна. Улаанбаатарын утааг бууруулах зорилготой Цэвэр агаар төсөл өнөөдрийн байдлаар 80 орчим мянган эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулаад байна Улаанбаатарын утаатай яндангийн тоог цөөлөх замаар богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилго тавин ажиллаж, өнөөдрийн байдлаар 60 мянган айлд утаа бага гаргадаг сайжруулсан зуух түгээгээд байна. Цэвэр агаар төсөл одоогийн байдлаар СХД-ийн 12 хороо, СБД ийн хоёр хороо,ХУД-ийн хоёр хороонд нийт 16 гэр цэгээр дамжуулан борлуулалтаа явуулж байна. Баянзүрх, Сүхбаатар, чингэлтэй дүүргийн бусад хороод дахь борлуулалтын таван сарын хугацаа дууссан тул хаагдсан байгаа. 03-р сарын 07-ны өдөр үлдсэн дүүрэг хороодод хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулах хугацаа дуусах юм байна. Борлуулалтын хугацаа дуусч гэр цэг хаагдсан тохиолдолд иргэн та эрчим хүчний хэмнэлттэй сайжруулсан зуух, гэрийн бүрээс, үүдний гонх зэргийг 80 хүртэл хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжгүй болно.
| 20 March, 2012 | | |  | 1 |  | 0 |
Энэ өвөл нийслэлийн 85,000 айл эрчим хүчээ хэмнэж чадлаа Гэр хорооллын өрхүүдийн хэрэглэх түлшийг багасгаж түүнд зарцуулах зардлыг бууруулах замаар Улаанбаатарыг утаагүй болгох зорилготой “Цэвэр агаар” төслийн 2011-2012 оны хэрэгжилт дууслаа. Монголын мянганы сорилтын сангаас нийслэлийн 50 хороонд “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлсэн. Ингэснээр эдгээр хороодын айлууд утаа бага гаргадаг сайжруулсан зуух, эрчим хүчний хэмнэлттэй гэрийн иж бүрэн дулаалга, үүдний гонх зэргийг зах зээлийн үнээс 80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болсон юм. Төсөл хэрэгжсэн энэ хугацаанд нийслэлийн 85,000 айл эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн авч хэрэглэн эрчим хүчний хэмнэлтийг мэдрэн амьдарч байна.
| 13 March, 2012 | | |  | 2 |  | 0 |
“Утаа үйлдвэрлэгч” нам даралтын зуухнуудыг сольж байна  Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах зорилготой үргэлжилж байгаа үр дүнтэй ажлуудын нэг нь нийслэл дэх 250 киловаттаас дээш хүчин чадалтай нам даралтын зуухнуудыг шинэчилж, солих юм. Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл гэр хорооллын айлуудын утаатай яндангийн тоог цөөлөхөөс гадна Улаанбаатарт ажиллаж байгаа нам даралтын зуухнуудыг шинэчилнэ. Эхний ээлжинд төвийн бүсийн дөрвөн байрлалд байгаа найман зуухыг солих ажил үргэлжилж байна. Эдгээр зуухнуудыг дулааны улиралдаа багтаад буюу тавдугаар сараас 10-р сарын хооронд хүйтэрхээс өмнө шинэчилнэ. Одоогоор СХД-ын төсвийн байгууллагуудыг буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэгийг дулаанаар хангаж байдаг “Талст-Эрчим” усан халаагуурын зуухыг солихоор бэлтгэл ажлаа хангаад байна. “Талст-Эрчим” компанийн захирал Б.Түвшинтөрийн хэлж байгаагаар “Нэг айл нэг өвөлд дунджаар таван тонн нүүрс хэрэглэдэг гэж бодход энэ нам даралтын зуух 400 айлтай тэнцэхүйц хэмжээний нүүрс хэрэглэдэг. Тиймээс хорт утаа маш ихээр ялгаруулдаг.
| 07 February, 2012 | | |  | 9 |  | 1 |
Сайжруулсан зуухыг зөв галлаж байж үр дүнг нь мэдэрнэ Сайжруулсан зуухыг зөв галлаж байж үр дүнг нь мэдэрнэ
Утаа бага гаргадаг сайжруулсан зуухнаас бодитой үр дүн мэдрэхэд хамгийн гол нь зөв галлагаа чухал. Бүрэн шаталттай Өлзий, Хас, Дөл, Голомт зуухнууд жирийн төмөр зуухнуудаас дээрээсээ галлагаатай гэдгээрээ онцлогтой . Дээрээсээ галлагаатай гэдэг нь эхлээд зуухандаа нүүрсээ хийн дараа нь жижиглэж бэлдсэн мод болон цаасаа хийж галаа асаахыг хэлж байгаа юм. Ингэж галласнаар нүүрс бүрэн шатаж, агаарт хар утаа ялгаруулахгүй гэсэн үг. Харин дахиж галлахдаа эхний хийсэн түлш бүрэн шатаж дууссаны дараа нүүрсээ нэмж хийх юм байна. Яг энэ дарааллын дагуу сайжруулсан зуухаа зөв галлаж чадах юм бол утаа гаргалгүй их халж, бага түлж эрчим хүчээ цаашлаад түлшиндээ зарцуулах мөнгөө хэмнэх боломжтой юм. Улаанбаатарын утааг арилгаж, иргэн бүрийн түлшиндээ зарцуулах мөнгийг нь хэмнэх үүднээс Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл иргэдэд утаа бага гаргадаг зуухнуудыг түгээж байгаа.
| 02 February, 2012 | | |  | 3 |  | 0 |
Нийслэлчүүд энэ ондоо багтаж салхинаас эрчим хүчээ гаргаж авна Монгол улсын газар ну¬таг эрчим хүчний асар их нөөцтэй. Одоогоор бид нүүрсний хэрэглээ ихтэй байгаа учир нүүрсийг олборлож, томоо¬хон бүтээн байгуулалтын төслүүд явагдаж байгаа. Гэх¬дээ Монголд өөр нэг эрчим хүчний эх үүсвэр бий. Тэр нь салхи юм. Монгол улсын газар нутаг салхи¬ ихтэй. Монголын газар нутгийн салхины нөөцийг судласан судалгаанаас үзэхэд манайх өнөөд¬рийн байдлаар Хятад улсын жилийн эрчим хүчний хэрэг¬лээг хангах хэм¬жээний сал¬хины нөөцтэйг тогтоосон байдаг. Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн нэг үндсэн ажил нь байгаль орчинд хор нөлөөгүй салхины эрчим хүчийг дэмжих юм. Тиймээс Төв аймгийн Сэргэлэн суман дахь Салхит ууланд баригдах салхины цахилгаан станцид үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн эрчим хүчний систем хүлээн авах техникийн нөхцөлийг хангах үүднээсНалайхын дэд станцыг өргөтгөн сайжруулах ажлыг “Цэвэр агаар” төслийн хүрээнд хийх юм | 27 January, 2012 | | |  | 4 |  | 1 |
Гэр цэгүүд хаагдана Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төслийн эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууц болон бүрэн шаталтат “Хас”, “Өлзий”, “Голомт”, “Дөл” зуух болон сайжруулсан гэрийн дулаалга, үүдний гонх зэргийг худалдан борлуулах зорилгоор Сүхбаатар, Баянзүрх зэрэг дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй гэр цэгүүд удахгүй хаагдана.
Эдгээр гэр цэгүүд нь борлуулалт хийхээс гадна бүтээгдэхүүнийхээ талаархи үнэн зөв мэдээлэл хүргэх, ашиглах заавар зөвөлгөө өгөх зэрэг үйлчилгээг явуулж байгаа билээ. Энэ сарын 17-нд Сүхбаатар дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороодын гэр цэгүүд үйл ажиллагаагаа зогсоож хаагдах юм. Мөн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 19, 21, 22, 27 дугаар хороодод үйл ажиллагаа явуулж буй гэр цэгүүд хоёрдугаар сарын нэгэнд хаагдахаар болжээ. | 09 January, 2012 | | |  | 3 |  | 1 |
Тамирчид утааны эсрэг нэгдэж иргэдэд ЗАХИДАЛ илгээлээ Нэгэн цагт “Азийн цагаан дагина” хэмээгдэж байсан Улаанбаатар хот өдгөө агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд II байранд бичигдэж байна. Тиймээс Монголын Мянганы сорилтын сан Улаанбаатарын утааг багасгах, агаарын бохирдлыг арилгахаар Цэвэр агаар төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн оныхоос тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Гэвч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад үүрэг хүлээсэн байгууллагууд төдийгүй иргэдийн оролцоо, итгэл зүтгэл хэрэгтэй. Тиймээс амьдрах орчин, амьсгалах агаараа цэвэршүүлэхийн төлөө тамирчид дуу хоолойгоо нэгтгэж буйгаа мэдэгдэж, иргэдэд илгээх ЗАХИДАЛ-даа өнөөдөр гарын үсэг зурлаа.
| 13 December, 2011 | | |  | 2 |  | 0 |
ХОНОГИЙН 24 ЦАГТ ЦАХИЛГААНЫ ҮНЭ 50 ХУВЬ ХЯМДАРЛАА  “Цэвэр агаар” төслийн зуух, бүрээс авсан айл өрх ийм эрх эдэлнэ
Засгийн газрын 309 тоот тогтоол гарснаар “Цэвэр агаар” төслийн утаагүй зуух, гэрийн сайжруулсан бүрээс авсан айл өрх цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр боллоо. Утаагүй зуух, сайжруулсан бүрээсийн аль нэгийг нь авсан байхад цахилгааны үнэ 24 цагийн туршид 50 хувь хямдарна. “Цэвэр агаар” төсөлд хамрагдсан айл өрхийн бүтэн хоногийн турш
хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг хүйтний улиралд хоёр дахин
хямдруулж тооцно. Мөн эрчим хүчний хэмнэлттэй сууцтай өрх хямдрал
эдэлнэ.Засгийн газрын тогтоолын хавсралт журмаар хэрхэн яаж урамшуулал
хүртэх, хэнд хандах зэргийг нь зохицуулсан байна. Журмын 3.1-д зааснаар
эрчим хүчний урамшуулал эдлэхийн тулд эхлээд цахилгаанаар хангагч
байгууллагад хүсэлтээ гаргана. Хүсэлтийн дагуу “Цахилгааны үнийн
урамшуулал олгох гэрээ байгуулна” гэж журмын 3.2-т заасан байна.
Цахилгааны үнийн хямдралд хамрагдах эрхээ 11 дүгээр сарын төлбөр тооцоо
хийхээс эхлэн эдэлнэ. 2011 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн цахилгаан
урамшууллыг тооцон хасах хууль, журам нь хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн
гэсэн үг юм.
| 25 November, 2011 | | |  | 2 |  | 0 |
ДӨЧИН МЯНГАН ӨРХ АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД НЭГДЛЭЭ Үүнээс 30 мянган айл утаагүй зуух хэрэглэж байна “Цэвэр агаар” төслөөс үнийг нь хөнгөлсөн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэгч өрхийн тоо 11 дүгээр сарын 15-ны мэдээгээр 40 мянгад хүрч байна. Нэг өрх дунджаар дөрвөн гишүүнтэй гэж үзвэл Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг нийтийн үйлсэд 160 гаруй иргэн бүртгүүлэн, бодитой хувь нэмрээ оруулж байгаа юм. “Цэвэр агаар” Улаанбаатарын 6 дүүргийн 50 хороонд хэрэгжиж байна. | 24 November, 2011 | | |  | 0 |  | 0 |
|
 |
 |
 |
Content on this page requires a newer version of Adobe Flash Player.
|
|
 |