НүүрХолбоо барихСайтын бүтэцМонголын Мянганы сорилтын сан
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИЙН “ШИЛДЭГ ОРОН”-Ы ШАГНАЛ АВЛАА
/Мэдээ/
Вашингтон. 2012 оны 4 сарын 25-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо Мянганы Сорилтын Корпорацийн (МСК) Хөгжлийн форумын ёслолын арга хэмжээний үеэр Монголын Мянганы сорилтын сан (ММСС) “Шилдэг орон”-ы шагнал хүлээн авлаа. АНУ-ын МСК-аас өнөө жилээс эхлэн жил бүр компакт хэрэгжүүлэгч орнуудаас ажлын үр дүн, бодлогын хэрэгжилтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал зэрэг үзүүлэлтээр нэг улсыг шалгаруулан дээрх шагналаар шагнаж байхаар шийдсэн бөгөөд ММСС ийнхүү хамгийн анхны, хамгийн нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Жил бүрийн “Шилдэг орон”-ы шагнал МСК-ийн үйл ажиллагааны удирдлага болсон нэг үндсэн зарчим дээр тулгуурлах бөгөөд өнөө жилийн шагнал “Хүйсийн тэгш оролцоо”-ны асуудлыг удирдлага болгосон байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг ММСС-гийн Гүйцэтгэх захирал С. Баярбаатарын нэрийн өмнөөс Цэвэр агаар төслийн захирал Др. С. Мангал гардан авсан бөгөөд хүйсийн тэгш оролцооны хэрэгжилтийг ханган ажиллахад чухал хувь нэмэр оруулсан ажилтнууд болох хөтөлбөрийн мэргэжилтэн Б. Цолмон, Л. Гэрэлмаа нар дээрх арга хэмжээнд оролцсон байна.
28 April, 2012|20|Дэлгэрэнгүй »
Төслийн явц2012 оны 05 сар
Үнийн хөнгөлөлттэй /татаастай/ борлуулсан эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн:
63,352 | Сайжруулсан зуух
19,379 | Иж бүрэн гэрийн дулаалга
4,592 | Гэрийн гонх
84 | Эрчим хүчний хэмнэлттэй сууц
87,407 | Нийт борлогдсон ЭХХ бүтээгдэхүүн
Төслийн хамрах хороодын хуваарийг харах »
 
Цэвэр агаар мэдээллийн хөтөлбөр №14
Цэвэр агаар мэдээллийн хөтөлбөр №13
Зуухны зөв галлагаа
 
 
Цэвэр агаар төсөл  |  Мэдээ  |  Нийтлэл  |  Зургийн цомог  |  Видео сан  |  Асуулт хариулт